Боинг компани хохирогчдын ар гэрт 144,500 ам.долларын нөхөн төлбөр олгоно

 

Боинг 737 Макс 8 онгоц хэдхэн сарын зайтай Индонези, Этиоп улсуудад осолдсоны дараа тус компани амь насаа алдсан хохирогчдын ар гэрийнхэнд 100 сая ам.долларын нөхөн төлбөр олгох сан нээхээ мэдэгдэж байсан билээ. Уг сангийн тэн хагасыг хохирогчдын ар гэрт бэлнээр төлөх бол үлдсэн 50 сая ам.долларыг боловсрол, хөгжлийн хөтөлбөрт зориулна гэсэн юм.

Удаа дараалан гарсан ослуудын улмаас 340 гаруй хүн амиа алдсан бөгөөд тэдгээрийн ар гэр тус бүрт 144,500 ам.долларын нөхөн төлбөр олгож эхэлжээ.

Гэвч ар гэрийнхнийг төлөөлөн ажиллаж буй хуульч өмгөөлөгчид 144,000 ам.доллар тэдэнд тохиосон гарз хохирлыг барагдуулахад огтхон ч хүрэлцээгүй хэмээн шүүмжилж байгаа юм. Ар гэрийнхэн хайртай дотны хүмүүст нь чухам юу тохиолдсоныг мэдэхийг хүсч байгаа гэлээ.

Индонези, Этиоп улсуудад осол гарсны дараа гуравдугаар сараас хойш Боинг 737 Макс онгоцуудыг дэлхий даяар газардуулсан билээ.

 

skynews boeing max 4654375

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.