Газар дундын тэнгист живсэн тивийг нээжээ

 

Судлаачид Газар дундын тэнгисийн орчимд нуугдсан байсан тивийг шинээр нээжээ. Уг тив нь тэнгисийн орчимд газарзүйн хувьсал өөрчлөлтийн дүнд бүрэлдэн бий болохдоо өндөр уулсын цуваа нуруу, хонхор хотгор газруудыг үүсгэжээ.

Greater Adria буюу Их Адриа нэртэй живж алдагдсан тив газар нутгийн массын хэмжээгээрээ Гринланд мөсөн аралтай тэнцүү, Хойд Африкийн эх газраас тасарч 140 сая жилийн турш Өмнөд Европын доор булшлагджээ.

 

190920215800 taurus mountains turkey exlarge 169

 

Шүрэн арал, тэнгисийн ус, язмагуудаар хучигдсан хадархаг уулархаг тивийн дээгүүр Альпийн нуруу, Балкан, Грек, Турк зэрэг 30 орчим орны газар нутаг бүрхсэн байна. 240 сая орчим жилийн тэртээ тектоник хавтны нөлөөгөөр анх үүссэн тивийг илрүүлэхэд олон тооны газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, урт удаан хугацааны ажиглалт судалгааг явуулжээ.

 

GL MAP lost continent v3

 

Ойролцоогоор 100 км зузаан хөрстэй орхигдсон тив багадаа 1,500 км гүнд нуугджээ.

2017 оны нэгдүгээр сард судлаачид 200 сая жилийн өмнө тасарч лаваар хучигдсан алдагдсан тивийг илрүүлж байсан удаатай. Уг тив Энэтхэгийн далайд Маврикийн арлын доор живсэн болохыг нээсэн билээ.

 

Эх сурвалж: www.cnn.com  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.