Гайти: Сенатын гишүүн гал нээж, фото сурвалжлагчийн нүүрэнд бууджээ

 

Гайти улсад шинэ Ерөнхий сайдыг томилох үеэр Сенатын гишүүн Парламентын ордны гадаа гал нээж фото сурвалжлагч болон хамгаалалтын ажилтныг шархдуулжээ. Ассошейтэд Пресс олон улсын мэдээллийн агентлагийн гэрэл зурагчин Чери Диу Налио Сенатын гишүүний суманд өртөж нүүрэндээ шархадсан байна. Суманд өртсөн хоёр дахь хүн хамгаалалтын албаны ажилтан Леон Лебланк болохыг мэдээлжээ.

Нийслэл Порт-о-Прэнс хотод болсон явдлын дараа эмч нар гэмтэж шархадсан иргэдийн авсан сумны шархыг эмчилж, амь насанд халгүй гэжээ. Өөр нэг Сенатын гишүүний ярьснаар Фетьер гал нээж анхааруулах гэсэн боловч бууны сум гэмгүй иргэдийг оносон байна.

 

3500

 

Харин гал нээсэн сенатч радиод өгсөн ярилцлагадаа бүлэг этгээдүүд над руу дайрсан, тэд намайг машинаас минь чирж буулгахыг оролдсон учраас биеэ хамгаалсан, биеэ хамгаалах бол хүний эрх хэмээн ярьжээ.

Гайти улсын шинэ Ерөнхий сайдаар Фриц Уильям Мишелийг томилох хэлэлцээр хоёр хоногийн турш үргэлжилж байна.

Засгийн эрх баригчдыг эсэргүүцэж буй жагсагчид шатахууны хомсдол, амьдрах өртөг нэмэгдсээр байгаад уур бахимдлаа илэрхийлж зам харилцааг мод, хад чулуу, машин техникээр хааж боожээ. Иргэдийн эсэргүүцлээс өмнө Парламентын гишүүд танхимдаа сандал шидэлцэж өөр хоорондоо нударга зөрүүлээд амжсан юм.

 

2932

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.