Египет улсад Засгийн газрын эсрэг жагсаалын үеэр 500 гаруй иргэнийг баривчилжээ

 

Египетийн нийслэл Кайр, Александриа зэрэг бусад хотуудад өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Засгийн газрын эсрэг жагсаал газар авсан юм. Жагсаалын үеэр 500 орчим иргэнийг баривчлан саатуулсан гэдгийг албан бус эх сурвалж мэдэгдсэн байна.

Гэвч албаны хүмүүс уг мэдээллийг батлаагүй. Жагсагчид эрх баригчид авлига хээл хахуульд автагдаж байгааг болон хүний эрх зөрчсөн үйлдлүүдийг эсэргүүцжээ.

 

egypt protest september20

 

2013 оноос хойш Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр 10-аас дээш хүн нэг дор цуглаж эсэргүүцлийн жагсаал тэмцэлд нэгдэхийг хоригложээ. Энэ удаагийн жагсаалд залуучууд идэвхтэй оролцсон ба 2011 онд Ерөнхийлөгч агсан Хосни Мубаракийг огцруулсан олон нийтийн жагсаал хөдөлгөөн болсон газруудад нэгдсэн байна. Жагсагчид “Эндээс яв, Сиси”, “Ард түмэн дэглэмийг нураахыг хүсч байна” хэмээн уриалжээ. Цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглаж жагсаал цуглааныг тараахыг оролджээ.

 

im 109586?width=620&size=1

epaselect EGYPT PROTEsfwetr34tergetryhuuST 1569116332

 

Энэ долоо хоногийн даваа гарагт орон нутгийн хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр жагсаалаас хойш сураггүй болсон иргэдийн ар гэрийнхэн, төрөл төрөгсөд утсаар залгаж гэр бүлийн гишүүдээ эрж хайж байгаагаа хэлсэн байна. Тэдгээрийн дунд 18 нас хүрээгүй өсвөр насныхан ч байж магадгүй гэжээ.

 

 108919806 mediaitem108910165 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.