ВИДЕО ТОЙМ: AIBA "дунд хуруу" хүртэх эрхтэй

 

Гэвч тэд засрахаасаа нэгэнт өнгөрсөн бололтой. Олимпийн их наадмын өмнө зохион байгуулагдсан ДАШТ хэдий ч Олимпийн их наадамд оролцох эрх олгогдоогүй ба урьдын адил шударга бус шүүлттэй болж өнгөрлөө.   

Өнөөдөр үзэгч түмэндээ гурван тулааныг онцлон толилуулж байна. 

52кг жинд Х.Энхмандах Казахстаны Сакен Бибоссиновтой тулалдан "үзэгч миний харахад" манай боксчин гурван үе илүүрхэн зодох шиг боллоо. Гэвч ялалт эсрэг талд...

63кг жинд манай шилдэг тулаанчдын нэг болох Б.Чинзориг мөн л ялалтаа луйвардууллаа. 

57кг жинд мөнгөн медалийн төлөөх тулааны дараа Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбоонд эсэргүүцлийн мэдэгдэл өгсөн байна. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Боксын дэлхийн аварга дээр ажиллаж байгаа Монголын багийн зүгээс Э.Цэндбаатарын мөнгөн медалийн төлөөх тулааны шийдвэрийг эсэргүүцэж, Олон улсын боксын холбоонд (AIBA) дүрмийн дагуу эсэргүүцлийн протест бичиж өглөө" гэсэн байна. Гэвч тэд шийдвэрлэсэнгүй.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.