Бүдүүлэг зорчигчоос болж нислэг саатжээ

 

Американ Эйрлайнсын нислэгийн үеэр бүдүүлэг зорчигч суудлаа нүдэж, бусад зорчигчид руу хашгичин, тамхи татсанаас нислэг замдаа саатсан байна.

Зорчигч Жим Дикейн хэлснээр бүдүүлэг зорчигч бусад руу хашгичиж, урд байгаа сандлаа цохиж нүдсэн байна. Эрэгтэй хэт балмад авир гаргаснаас хойш 20 минутын дараа нислэг чиглэлээ өөрчилж газардах болсныг нисгэгч зарлажээ.

Буухаасаа өмнө эрэгтэй угаалгын өрөөнд орж тамхи татан “та нар бүгд хууртагдсан” хэмээн орилж зарим эрэгтэй зорчигчид түүнийг зогсоохоор бэлдэж байсан гэж өөр нэг гэрч ярьжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.