“Уудам Монгол” сургуулийн сурагчид юунаас хордсоныг тогтоожээ

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас "Уудам Монгол" сургуулийн сурагчдын үдийн хоолыг бэлтгэн нийлүүлж байсан Чингэлтэй дүүргийн “Рааш Булаг” ХХК-ны “Фаунд Таун” рестораны  хоолны дээж болоод эд зүйлсийн гадаргуугийн арчдас, ундны ус, нийтийн хоол, хоол амтлагч, хүнсний ногоо, сав баглаа боодол зэрэг нийт 42 дээжинд шинжилгээг хийхэд .

Дээрх бичил биетэнгүүд нь байгальд өргөн тархсан, хөрс, цэнгэг ус, хүн, амьтан, шувуу, загасны гэдсэнд амьдардаг ба хоол хүнсний бүтээгдэхүүнд үржих чадвартай, дархлаа суларсан хүн, жирэмсэн эхчүүд болон цэцэрлэг, сургуулийн бага насны хүүхдүүдэд өвчин үүсгэх магадлалтай байдаг аж.

Иймд үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, худалдан борлуулагч иргэд, аж ахуйн нэгжүүд нь бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангаж, түүхий эд бүтээгдэхүүнийг зөв сонгох, болсон болон түүхий бүтээгдэхүүнийг тусад нь тавьж ангилах, ажилчдын хувийн ариун цэврийг чанд сахих, урьдчилан сэргийлэх үзлэгт ажилчдыг хамруулах, эрүүл ахуйн зохистой дадлыг баримтлахыг Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс зөвлөлөө.

71015841 2926556167371744 8244472616987918336 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.