1072 хувьцааг авна гэсэн худал цуурхалт бүү итгэ

 

Сүүлийн хоёр өдөр фэйсбүүкийн зарим нэг группт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа худалдаж авна. . Иргэд ч сэтгэгдэл дор зарна, өгнө гэх мэтээр бичсэн байна. . Ер нь зарна, өгнө гээд байгаа нөхдүүд Монголын баялгаа өөрөө хүртэлгүй бусдад зүгээр нэг арван хэдэн цаасны төлөө өгөхөд бэлэн “гарууд” цаана чинь байна. 

 

Тэгвэл энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас тодорхой мэдэгдэл гаргажээ. Үүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцаатай холбоотойгоор нийгмийн цахим сүлжээнд зарим нэг худал ташаа мэдээлэл цацагдах боллоо. . Иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа нь арилжаалах боломжгүй юм. Иймээс иргэд та бүхэн хувьцаатай холбоотой мэдээ, мэдээллийг найдвартай эх сурвалжаас буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн албан ёсны цахим хуудсанд хандах буюу 1800-1072 дугаарт холбогдож авна уу” хэмээсэн байна. 

 

. Хувьцаа эзэмшигч иргэн бүгдээрээ эрхээ нээлгэж байж энэ хувьцаа амь орох үндэс болно гэж менежмэнтийн багийнхан тайлбарлаж байгаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.