СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-10-09

Хабибыг 4-6 сар тулалдах эрхийг нь хасч, торгож магадгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Өнгөрсөн амралтын өдөр болсон UFC 229 тулаанаар Хабиб Нурмагомедов Ирланд тулаанч МакГрегорыг ялж аваргын бүсээ хамгаалсан ч тулааны дараа болсон зодооны тухай асуудал намжаагүй байна. Тулааны дараа болсон зодооны тухай Дагестан гаралтай Оросын тулаанч Хабиб хэвлэлийн хурал хийж болсон явдалд харамсахгүй байгаагаа илэрхийлсэн.

 

 

Тэрээр “Зарим хүмүүс намайг буруу зүйл хийсэн, зарим нь зөв зүйл хийлээ гэж хэлсэн. Хэн ч бүргэдийг торонд хорьж чадахгүй гэдгийг би тэдэнд харуулсан. ” гэж ярьжээ. МакГрегор болон түүний багийнхан ” гэжээ.

 

 

Невада мужийн тамирчдын хорооноос дээрх зодооны хэргийг мөрдөн шалгаж зохих шийтгэлийг онооно гэдгээ мэдэгдсэн. Ирланд тулаанч, UFC-ын хоёр жинд аварга болсон анхны тамирчин Конор МакГрегор зодооны дараа Хабибтай дахин тулалдах хүсэлтээ удаа дараа илэрхийлээд байгаа. холбооны тэргүүн Дана Уаит МакГрегор, Хабиб нарыг дахин тулалдуулах боломжгүй гэж мэдэгджээ.

 

 

Харин МакГрегорын багийнхан тэднийг дахин тулалдуулбал холбоонд эдийн засгийн ашигтайн дээр үзэгчдэд сонирхолтой гэжээ. Хабибыг хөнгөн шийтгэнэ гэдэгт найдаж байна гэдгээ илэрхийлсэн байна.

Орос, Ирландын холимог тулаанчдын хэргийг ирэх сар хүртэл шийдэхгүй юм байна. Буруутай нь тогтоогдвол тулаанаас түр завсарлах, торгууль ноогдуулж шийтгэнэ гэжээ. .

Эх сурвалж: www.theguardian.com, www.express.co.uk

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.