ВИДЕО: Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татаж шалгана
**АТГ-аас Сайханбилиг, Золжаргал нарыг яллагдагчаар татах санал хүргүүлжээ**
Авлигатай тэмцэх газраас (АТГ) Ерөнхий сайд асан Сайханбилиг, Монголбанкны ерөнхийлөгч асан Золжаргал нарыг Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийн асуудалд холбогдуулан яллагдагчаар татаж шалгах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ. Сайханбилиг Ерөнхий сайд байхдаа Эрдэнэт үйлдвэр Монголросцветмент компанийн 49%-ийг Монголын Зэс корпорацад худалдах шийдвэрийг гаргасан байна. Энэ нь ОХУ-ын талаас Монголын талд авах нэрээр хувийн компанид шилжүүлсэн хэрэг гэгдэж байгаа юм. Уг үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, хэд хэдэн хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэж байна.
Хэрвээ хяналтын прокурорууд Сайханбилигийг яллагдагчаар татах тогтоолыг баталбал, тэрээр эрүүгийн хоёр дахь хэрэгт буруутгагдах болно. Өмнө нь түүнийг Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ буюу Дубайн гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт яллагдагчаар татан цагдан хорьж шалгаж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.