Фото мэдээ: Сэлэнгийн шинэ ногооны үзэсгэлэн худалдаа энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ

 

Манай улсын хүнсний ногооны хэрэгцээний дийлэнх хувийг Сэлэнгийн ногоочид дангаараа хангасаар ирсэн билээ. Тус аймгийн газар тариалангийн гол бүс нутаг болох Мандал, Баянгол, Ерөө сумдын тариаланчид энэ өдрүүдэд Улаанбаатар хотын иргэдэд шинэ ургацын ногоогоо худалдаалж эхэлжээ. Тэд Тусгаар тогтнолын талбайд яг энэ өдрүүдэд өөрсдийн тариалсан ногоог худалдаалж байгаа бөгөөд .

Сэлэнгийн ногоочид 20 гаруй төрлийн хүнсний ногоо болон нарийн ногоогоо зах зээлийн үнээс харьцангуй хямдаар худалдаалж байгаа юм. 

Үзэсгэлэн худалдааны үеэр Сэлэнгийн ногоочид нарийн ногоог хэрхэн хэрэглэх, юунд сайн болох, яаж ногоогоо даршлах зэрэг хэрэгтэй мэдээллийг тайлбарлан хэлж байлаа.

. Сэлэнгийн шинэ ногооны үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 27 хүртэл  Тусгаар тогтнолын талбай дээр болно.  

IMG 0376 new

IMG 0380 new

IMG 0388 new

IMG 0394 new

IMG 0437 new

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.