29 асрамжийн төв гадны хандив тусламжаар санхүүждэг

 

Монгол улсын нутаг дэвсгэр дээр нийт 32 асрамжийн төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийтдээ 1043 хүүхэд амьдардаг ажээ.

Тэдгээрээс “Өнөр бүл” хүүхдийн төв, “Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”, “Нялхсын клиник сувилал” гэсэн гурван төв улсын төсвөөс, 29 төв нь олон улсын болон гадаадын иргэний хандивын тусламжаар нь санхүүждэг юм байна.

2018 онд “Өнөр бүл” хүүхдийн төв, “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ууд “Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” стандартыг нэвтрүүлэн ажиллаж эхэлсэн.

Ийнхүү тус төвүүдийг шинэ стандартад шилжүүлснээр асрамжийн төвийн орчин нөхцөлийг гэр бүлийн орчинд дүйцэхүйц болгох, хүүхэд бүрт бие даан амьдрах дадал чадварыг эзэмшүүлнэ гэж үзжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.