ВИДЕО: "Asia Quest Final" манай багууд шөвгийн 8-д шалгарлаа
Ази тивийн шилдэг клубуудын аварга шалгаруулах "3x3 Asia Quest Final" тэмцээнд манай "Архангай Алтан Дорнод", "Улаанбаатар Амазонс" багууд тун сайн тоглолтыг үзүүлж байна.
-01-01.jpg)
Эрэгтэйчүүдийн ангилалд "Архангай Алтан Дорнод" баг маань чансаагаараа 2-т эрэмбэлэгдэн В хэсгийг тэргүүлэн тоглосон ба хэсэгтээ дараах тоглолтуудыг хийж шөвгийн наймд шалгараад байна.
- Архангай 19:11 Аскар /Бахрейн улс/
- Архангай 21:22 Пунжаб Стийлерс /Шууд дамжуулалтын бичлэгийн 2:30:00 цаг дээр/
- Архангай 21:7 Тайпей Бийрс /Тайвань/
Өнөөдөр манай "Архангай Алтан Дорнод" шөвгийн наймд Катарын Доха багтай 16:30 цагт тоглох хуваарьтай байна.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд "Улаанбаатар Амазонс" баг маань чансааны 1-т эрэмбэлэгдэн А хэсгийг тэргүүлэн хэсэгтээ дараах тоглолтуудыг хийж шөвгийн наймд шалгараад байна.
- Улаанбаатар Амазонс 21:7 Хенвейру /Уг тоглолтын бичлэгийг энд дарж үзнэ үү/
- Улаанбаатар Амазонс 8:21 Тайпей Бийрс /Шууд дамжуулалтын бичлэгийн 6:21:00 цаг дээр/
Ийнхүү манай Улаанбаатар Амазонс баг хэсгээсээ хоёроор шалгаран Казахстаны Астана Тайгерс багтай шөвгийн наймд өнөөдөр 17:30 цагт тоглох хуваарьтай байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.