Афганистаны нийслэлд автомашинтай бөмбөг дэлбэрч 10 гаруй хүн амь үрэгдэв

 

Афганистаны нийслэл Кабул хотод автомашинтай бөмбөг дэлбэрч багадаа 10 хүн амиа алдж, 40 орчим хүн гэмтэж бэртсэнийг албаныхан мэдээлэв. Дэлбэрэлт Кабул хотын ногоон бүс буюу элчин сайдын яамд, Засгийн газрын барилгууд байдаг өндөр хамгаалалттай бүсийн ойролцоо шалган нэвтрүүлэх цэгт болжээ.

Халдлагыг Талибаны зэвсэгт бүлэг үйлдсэн гэдгээ мэдэгдсэн байна. Тэд гадны хүчийг эсэргүүцэн дайралт хийсэн гэв.

Энэ удаагийн дэлбэрэлт НАТО болон АНУ-ын элчин сайдын яамнаас холгүй зам дээр болж, дэлбэрэлт хүчтэй байснаас ойролцоох машин, дэлгүүрүүдийг сүйтгэжээ. Амиа алдсан хохирогчдын дунд Румын, Америк улсуудаас ирсэн НАТО-ын үүрэг даалгавар гүйцэтгэж байсан хоёр төлөөлөгч багстан байна.   

 

AP 19248319466970 640x400

 

Энэ долоо хоногийн даваа гарагт ачааны машинтай бөмбөг гадаад иргэдийн амьдардаг орон сууцтай ойрхон дэлбэрч 16 хүн амь үрэгдэж, 100 гаруй иргэн бэртэж гэмтсэн халдлагыг мөн Талибаны талаас үйлдсэн.

 

merlin 158147376 e2ffe962 e1fe 4baf a6d1 0c15c16d7beb articleLarge

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.