Дуучин, рэппер Ники Минаж гэр бүлийнхээ төлөө урлагаас татгалзлаа

 

Алдарт рэппер, дуучин, продюссер, жүжигчин Ники Минаж гэр бүлийнхээ төлөө урлагийн тайзнаас бууж байгаагаа өөрийн Твиттер хуудсаар дамжуулан шүтэн бишрэгчдэдээ мэдэгджээ. Бүх цагийн үеийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй уран бүтээлчдийн нэгээр нэрлэгдэж ирсэн 36 настай авьяаслаг бүсгүй өөрийн гэр бүлээ сонгож 10 жилийн турш зүтгэсэн их урлагийг орхихоор болсон байна.

 

Capture

 

Минаж энэ зун “Queen Radio” шоуныхаа үеэр найз залуу рэппер Кеннет Перритэй гэрлэхээр бичиг баримтаа бүрдүүлж өгсөн тухай мэдэгдсэн юм. Тэдний хурим тун удахгүй болно хэмээн эх сурвалжууд дурджээ.

 

10ed04b57dcbaa5421560386a1765f33

 

Кеннет Минажаас нэг насаар дүү бөгөөд тэдний хайрын хоёр дахь романс өнгөрсөн жилээс дахин үргэлжилсэн юм.

 

kenneth perry and nicki minaj 768x432

 

Ники Минаж дэлхийн хэмжээний од болж чадсан гэдгийг батлах амжилтуудаас дурдвал American Music Awards-аас зургаа, BET Awards-аас 11, MTV Video Music Awards-аас дөрөв, Billboard Music Awards-аас дөрвөн удаа шагнал хүртэн, Грэммид 10 удаа нэр дэвшсэн чадварлаг буран бүтээлч билээ. Харин түүний найз залуу Кеннет нийт 12 удаа цагдааг баригдсан бүртгэлтэй дэггүй нэгэн ажээ.

 

Эх сурвалж: www.cnn.com, www.theguardian.com   

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.