"3x3 Asia Quest Final" тэмцээнд манай багууд хэсгээ тэргүүлнэ

 

3х3 сагсанбөмбөгийн Ази тивийн шилдэг багууд өрсөлдөх "Asia Quest Final" тэмцээн Мальдив улсын Мэйл хотноо маргааш албан ёсоор эхлэнэ. 

68978454 2621435664760220 1254206205065166848 o 01

Энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Ази тивийн шилдэг 16 баг оролцож байгаа ба манай улсаас "АРА Алтан Дорнод" В хэсгийг тэргүүлэн тоглоно. Манай хэсэгт Бахрейн улсын Аскар, Энэтхэг улсын Пунжаб Стийлерс, Тайванийн Тайпей Бийрс багууд орсон байна. 

FIBA 3x3 Asia Quest Final тэмцээний В хэсэг
FIBA 3x3 Asia Quest Final тэмцээний В хэсэг

Эмэгтэйчүүдийн ангилалд 12 баг оролцож байгаагаас манай Улаанбаатар Амазонс баг А хэсгийг тэргүүлж байна. Манай хэсэгт Тайванийн Тайпей Бийрс, Мальдив улсын Хенвэйру багууд багтаж байна. 

FIBA 3x3 Asia Quest Final тэмцээний А хэсэг
FIBA 3x3 Asia Quest Final тэмцээний А хэсэг

 

"Asia Quest Final" тэмцээн энэ сарын 6-9 өдрүүдэд үргэлжлэн явагдах ба манай багууд дараах хуваарийн дагуу тоглоно. 

Есдүгээр сарын 6-ны өдөр: /Улаанбаатарын цагаар/

19:10 цагаас: Монгол - Бахрейн /эрэгтэй/

23:30 цагаас: Монгол - Мальдив /эмэгтэй/

Есдүгээр сарын 7-ны өдөр: /Улаанбаатарын цагаар/

17:30 цагаас: Монгол - Энэтхэг /эрэгтэй/

21:30 цагаас: Монгол - Тайвань/эмэгтэй/

22:10 цагаас: Монгол - Тайвань /эрэгтэй/

Архангай Алтан Дорнод баг
Архангай Алтан Дорнод баг

 

Улаанбаатар Амазонс баг
Улаанбаатар Амазонс баг

Дашрамд сонирхуулахад өнгөрсөн жилийн Asia Quest Final тэмцээнд манай Улаанбаатар ММС Энержи баг хүрэл медаль хүртэж байсан юм.  

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.