“ОК” гэсэн утгатай дохионы хэлийг Хятадын эрх баригчид сайшаасангүй. Учир нь...

 

ТикТок олон нийтийн цахим сүлжээнд нисэх буудалд үл таних хүн дагуулаад явж байсан охин “ОК” гэсэн тэмдэглэгээтэй төстэй гарын хэл ашигласнаар тусламж хэрэгтэй гэсэн дохио өгч чадсан бичлэг тархжээ. Гэвч энэ нь Хятадын эрх баригчдад төдийлөн таалагдаагүй бололтой.

Уйлж, хашгирч тусламж дуудах боломжгүй байсан тул ухаалгаар гарын дохио ашигласан охиныг анзаарсан хүмүүс үл таних эрэгтэйтэй маргаж, охинд тусламж хэрэгтэй байгааг ойлгожээ. Удалгүй охин гэр бүлтэйгээ эргэн нэгдсэн байна.

“ОК” гэсэн дохионы хэл нь ихэвчлэн эерэг хандлагыг илэрхийлдэг. Харин гарын хоёр хуруугаа зэрэг гозойлгосон тохиолдолд хоёр ижил нэгийн тоо буюу жишээ нь “110” гэсэн тоог илтгэдэг байна. Хятадын цагдаагийн яаралтай тусламжийн дугаар “110” юм.  

 

 108613811 0f18c59b 4fbc 4df6 ba73 0738ac6425d3

 

Дээрх бичлэг олон нийтэд хүрсний дараа хүүхэд ямар нэг аюулд орсон болон тусламж хэрэгтэй бол гарын хэлээр илэрхийлж болно гэсэн зурвас тархжээ. Түүнчлэн хэрэв хүнд нөхцөл байдал тулгарч, асуудалд орсон бол дохионы хэл ашиглахаас илүү гар утсаараа цагдаад дуудлага өгөх арга нь илүү найдвартай хэмээн эрх баригчид үзэж байна.

 

 108613510 criticism

 

Нөгөө талаар Хятадын босогчид тоог жагсаал цуглааны бэлгэ тэмдэг болгох нь бий учраас эрх баригчид ч мөн тун хянамгай, сэрэмжтэй ханддаг. Дуучин Тэйлор Свифт 1989 нэртэй цомгоо танилцуулахад 1989 онд Тяньаньмины талбайд гарч байсан бослогыг санагдуулсан тул Бээжингийн эрх мэдэлтнүүд дургүйлхэж байсан удаатай.

Сүүлийн жишээ гэвэл Хонконгийн босогчид өөр хоорондоо нэгдэж, нэгнээ уриалахад гарын хэл, дохиог ашиглаж байна.

 

D i3LEZX4AEJ5pX?format=jpg&name=900x900

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.