ВИДЕО: Бага насны хүүхдийг хуурч мэхлэн дээрэмдсэн хэрэг гарчээ

 

Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурсан үзүүлэлттэй байгаа ч хичээлийн шинэ жил эхэлж, нийслэл хотын хүн амын нягтаршил хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан хулгай, дээрмийн хэрэг гарах болжээ. Ялангуяа бага насны хүүхдийг хуурч мэхлэх  дээрэмдэх хэрэг Баянгол дүүрэгт гарсан байна.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Б.Билгүүн ". Тэр дундаа хулгайлах гэмт хэрэг 21 хувь, халаасны хулгай 61 хувь, дээрмийн хэрэг 42 хувь буурсан ч архи согтуурах ундааны зүйлс хэрэглэсэн үед нь дээрэмдэх, бага насны хүүхдийг хуурч мэхлэн дээрэмдсэн гэрэг гарсныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа" гэв. 

Дээрмийн хэргийн хохирогчид ихэнх нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байна. гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

 Ялангуяа 6-13 насны хүүхдүүдийг хуурч мэхлэн дээрэмдэх тохиолдол их байдаг тул эцэг, эхчүүд хүүхдүүддээ анхаарал тавьж, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.