Их аварга Хакухо М.Даваажаргал иргэншил, нэрээ солилоо

 

AX2D8645 01

Тэрээр анх 16 насандаа Японы мэргэжлийн сумод хөл тавьж 18 жил сумо бөхийн дэвжээнд ноёрхлоо тогтоож байгаа юм. Их аварга маань 2007 онд япон бүсгүйтэй гэр бүл болоход нь монголчууд битүүхэндээ дургүй байсан. Үүнээс 10 жилийн дараа буюу 2017 онд зодог тайлсныхаа дараа өөрийн нэрээр дэвжээ нээхийн тулд Японы иргэншилтэй болохоор төлөвлөж буйгаа мэдэгдэж байлаа.

AX2D8488

Өмнө нь Ёкозүна цолтой гадны иргэн болох Акебоно болон Мусашимару нар иргэншлээ сольж өөр өөрсдийн нэрээр дэвжээ нээж байлаа. 

AX2D8606

Хакухо их аварга иргэншлээ сольсны сацуу нэрээ өөрчилж Хакухо Шёо нэртэй болсон байна. Тэрээр сэтгүүлчдэд хандан: "Монгол, Япон хоёр орны төлөө, сүмо бөхийн төлөө хичээн зүтгэнэ" хэмээн хэлсэн байна. 

Манай сайт энэ оны дөрөвдүгээр сард их аваргыг иргэншлээ солих тухай ид яригдаж байх үед "Хакухо М.Даваажаргал: Хаалга нь байвч гарах үүд нь байхгүй болчихлоо" нийтлэл гаргаж байсан билээ. Уг нийтлэлийг нөхөж уншихыг хүсвэл энд дарна уу. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.