LIVE: Х.Нямбаатар: Ц.Мөнх-Оргил тэргүүтэй гишүүд хуулийн төслийг эсэргүүцээд байна
УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулиар Ерөнхий сайд өөрийн танхимаа бүрдүүлж, сайд нараа томилдог байх өөрчлөлтийг оруулж ирсэн. Харин нэр бүхий гишүүд үүнийг эсэргүүцэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас тодруулаа.
Тэрбээр “Бид нар цөөнх болсон байгаа. УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөл дээр Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд нь өөрөө нэр дэвшүүлж, томилон УИХ-д танилцуулдаг болсноор Ерөнхий сайд фракцуудын элдэв барьцаа, шантаачинд оролгүй Засгийн газраа бүрдүүлдэг болоосой гэсэн. Гэтэл УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил тэргүүтэй гишүүд үүнийг эсэргүүцэж, одоогийнхоо түвшинд УИХ Засгийн газрын гишүүдийг томилдог баймаар байна гэсэн.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.