ФОТО: БНХАУ-ын нутагт нүүрс тээвэрлэх хамгийн урт төмөр зам

 

Хятадын нутаг дэвсгэрт долоон мужийг дайран өнгөрч 1,837 км урт үргэлжлэх Мэнхуа буюу Хаожи төмөр замын ажил дуусах шатандаа оржээ. Төмөр замын барилгын ажлын сүүлчийн хэсэг Жианси мужийн Шин-Ю хотод явагдаж байна. Уг төмөр зам нь Хятадад нүүрс тээвэрлэх хамгийн урт төмөр зам гэдгээрээ онцлог юм. ӨМӨЗО-ны Ордос хотын Хаолебаожи буудлыг Жианси мужийн Жи-Ан хоттой холбох ажээ. ӨМӨЗО-ны нутгаас төвийн болон зүүн мужууд руу жилд 200 сая тн нүүрсийг уг төмөр замаар тээвэрлэхээр төлөвлөсөн байна. Нээлтийн арга хэмжээг сар хүрэхгүй хугацааны дараа буюу аравдугаар сарын 1-ний өдөр хийнэ.

 

23

24

22

25

 

Эх сурвалж: www.ecns.cn

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.