LIVE: Имарт хайпермаркетийн 3 дахь салбар Монголд нээлтээ хийлээ

 

"Илүү чанар, илүү хямд", "Монгол хүн та 100 наслаг" зэрэг уриатай, "Гэр бүлийн" гэсэн тодотголтой, Монголын хамгийн том бүхэн барааны "Имарт" хайпермаркетийн гурав дахь салбарын нээлт өнөөдөр Улаанбаатар хотноо болж байна.

"Имарт" Хан-Уул салбарын онцлог нь Тав тухтай орчин, шинэ соргог үйлчилгээ, өргөн сонголт, хямд үнэ гэж тус хайпермаркетийн маркетингийн албанаас амлалаа. 

150 хүртэлх машины дулаан зогсоол, өргөн сонголт, тохилог орчин, цөөн бараатай үйлчлүүлэгчдэд зориулсан шуурхай касс, олон үндэстний зоог, найрсаг үйлчилгээ, хүлэмжнээс шууд дэлгүүрт худалдаалдаг хүнсний ногоо зэрэг "Имарт"-ын Монголын жижиглэнгийн худалдааны салбарт оруулсан шинэчлэлийг энд дурдаад барахгүй юм.    

Уншигч, үзэгчдэд дахин сануулахад, "Чингис Имарт" анхны салбараа 2016 оны 7 дугаар сарын 29-нд нээж байсан бол хоёр дахь "Хороолол Имарт" салбар 2017 оны 9 сарын 29-нөөс үйлчлүүлэгчдэд хаалгаа нээсэн билээ. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.