LIVE: МУ-ЫН Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путиныг угтан авч байна

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр орой хүрэлцэн ирсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр түүнийг Төв талбайд угтан авч байна.

70037560 2030127557087622 3483179732156022784 n

 Угтах ёслолд Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж, С.Гансүх,  нарын төлөөлөгчид оролцов.

Энэхүү айлчлал нь манай хоёр ард түмний хувьд түүхэн ач холбогдолтой Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойгоор тохиож байгаагаар онцлогтой.

.  Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бараалхах аж. Дараагаар нь албан ёсны хэлэлцээ хийж, айлчлалын хүрээнд яригдсан асуудлаар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийхээр товложээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалыг 270 гаруй хэвлэл сурвалжилж байна.

69351170 2030127527087625 4543469379282534400 n

69879130 2030127793754265 4274060490419732480 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.