ВИДЕО: Хонконгийн оюутан, сурагчид хичээлийн шинэ жилд хичээлдээ суусангүй

 

Хичээлийн шинэ жил эхэлж байхад Хонконгийн бүрэн дунд боловсролын 200 сургуулийн 10,000 гаруй сурагч хичээлдээ суулгүй тасалж ардчиллыг дэмжсэн жагсаалд нэгджээ. Мөн эндэхийн оюутнууд хоёр өдөр хичээлээ хаяж эсэргүүцлээ илэрхийлэхээр болсон байна.

 

 108585156 61055a9e 5acb 4be9 86f4 a340e7a6e1bf

 

Хятадын Хонконгийн их сургуулийн  гадаа олон мянган оюутан цугласан байна. 19 настай оюутны хэлснээр “Зуны амралт дууссан боловч бид Хонконгийн төлөө жагсаал тэмцлээ үргэлжлүүлсээр байна гэдгээ хэлэх гэж энд ирсэн” гэжээ. Мөн Эдинбургийн ордны гадаа ахлах, дунд сургуулийн сурагчид цуглаж “Хонконг бол бидний гэр. Бид хотын ирээдүй учраас түүнийг хамгаалахын тулд хариуцлагаа хүлээх ёстой” хэмээн 17 настай сурагч ярьсан байна.

 

 108578550 epa056199879

SYDSPOWNMMI6TB72QUA2IVWAAM

school boycott 1000x517

 

Жагсаал тэмцэлд боловсролын салбарынхан татагдан ороод зогссонгүй эмнэлгийн сувилагчид ажлын байран дээрээ ардчиллыг дэмжсэн сурталчилгааны самбар байршуулан үзэл бодлоо илэрхийлжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.