СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятадын эрх баригчдын ээлжит баривчилгаа Интерполоос...

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хятадын дарга Си Зиньпиний авилгын эсрэг тэмцэл ширүүсч дотооддоо төдийгүй дэлхийд алдартай хэд хэдэн хүнийг баривчлан саатуулаад байна. Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэмжээний кино од гэлээ. Тэрээр сураггүй болоод хагас сар өнгөрчээ. Одоогоор авлигын хэрэгт холбогдсон гэх мэдээ өгсөнгүй. Харин хууль дүрэм зөрчсөн тул саатуулан шалгаж байна гэсэн тайлбар өгчээ.

Мен Хонвей 2016 онд Интерполын Ерөнхийлөгчөөр сонгогдож 2020 он хүртэл үүрэг гүйцэтгэх ёстой байсан. Тэрээр 40 жилийн турш Хятадын улс төрийн бодлого, гэмт хэргийн шүүхийн үйл ажиллагаа, нэн ялангуяа мансууруулах бодис, терроризмтой тэмцэх, хилийн дагуух хяналт шалгалтын талаар арвин туршлагатай эрхэм юм. .

 

 

Өнгөрсөн есдүгээр сарын 25-ны өдөр Франц дахь Интерполын удирдах байрнаас Хятад руу ирж яваад сураггүй алга болсон. байна. Грэйс Мен нөхөртөө туслахын тулд олон улсын байгууллагуудад хандаж, хууль дүрмийн дагуу мөрдөн шалгах ажлыг явуулах хүсэлтэй гэжээ.

Интерполын зүгээс өнгөрсөн бямба гаригт Мен Хонвейн талаар тодруулах хүсэлтээ . Ингэснээр тус байгууллагын дэд Ерөнхийлөгч Өмнөд Солонгосын иргэн Ким Жон Ян түр хугацаанд үүрэг гүйцэтгэж ирэх сард Дубайд болох уулзалтаар 2020 он хүртэл Интерполыг удирдах шинэ Ерөнхийлөгч сонгох юм байна. 

Хятадын Коммунист намын энэ үйлдэл нэг талаас улс төрийн шинж чанартай явуулга гэж харагдаж байна. Харин нөгөө талаас Хятад хүн олон улсын томоохон байгууллагуудад удирдах албан тушаал хашихад эргэлзээ төрүүлэхүйц байж болох юм. .

Эх сурвалж: www.bbc.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.