Хакухо М.Даваажаргал албан ёсоор Япон улсын иргэн боллоо

 

Сумо бөхийн 41 дэх их аварга ёкозуна М.Даваажаргал Монгол улсын иргэншлээс татгалзаж Япон улсын иргэн болох хүсэлтээ гаргаад байсан юм.

Японы Засгийн газар их аваргын иргэншлээ солих хүсэлтийг хүлээж авч олон нийтэд зарласан байна. Энэ жил 34 настай ёкозуна Монгол улсын иргэншлээс татгалзаж Япон улсын иргэн болсноор спортын тамирчны амжилт, цаашдын ирээдүйдээ томоохон хувь нэмэр оруулж, ахиц дэвшил гарган дахин нэг алхмаар урагшиллаа хэмээн мэдээлжээ. 

  Урьд өмнө Америк гаралтай Акебоно, Мусашимару аваргууд Япон улсын иргэн болж байжээ.

 

Эх сурвалж: www3.nhk.or.jp, www.japantimes.co.jp

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.