Туршилтын нислэгийн үеэр сургагч багш нь ухаан алджээ

 

Австралийн Перт хотод туршилтын нислэгийн үеэр сургагч багш нь ухаан алдсанаас болж анх удаа нислэгт гарсан дагалдан нисгэгч оюутн ослын буулт хийжээ.

Перт хотын нисэх буудлын оператруудын заавраар дагалдан нисгэгч Жандакот нисэх буудалд амжилттай газардсан байна. Түүнчлэн урьд өмнө огт онгоц газардуулж үзээгүй гэсэн байна.

Дагалдан нисгэгч бие даан аюулгүй газардсаны дараа ухаан алдсан сургагч багшийг эмнэлэгт хүргэжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.