СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НӨАГ-ын дарга асан Г.Баясгалан халагдсан хэрнээ ажлаа хийсээр байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

Гэвч Г.Баясгалан доктор өөрийгөө хууль бусаар ажлаас халагдсан хэмээн Захиргааны хэргийн шүүхэд хандсанаар барахгүй өнөөдрийг хүртэл тус байгууллагын даргын чиг үүргийг хэрэгжүүлсээр байгаа гэдгийг баттай эх сурвалж хэллээ.

2019 оны Талийгаач эмэгтэйн ар гэрийнхэн тухайн үед хэвлэлд өгсөн мэдээлэлдээ “Есөн сар ургаа тээгээд эв эрүүл, сав саруул байсан хүн хүүхдээ төрүүлэх гээд эмнэлэгт хэвтэж байхдаа ургийнхаа хамт нас барчихлаа. Энэ эмнэлгийн эмч ажилтнууд дусал тариа залгачихаад хоёр цагийн турш хараа хяналтгүй орхисон байсан. Нас барсан эх ураг хоёрыг салгахгүй орхисон байна билээ. .

Энэхүү харамсалтай хэргээс ердөө 14-хөн хоногийн өмнө буюу тавдугаар сарын 17-ны өдөр мөн л тус эмнэлэгт төрөхөөр хандсан 22 настай эх нас барсан ноцтой хэрэг гарч байсан юм.

Өнгөрсөн жилийн аравдугаар сард “Өргөө” амаржих газарт тооллого хийх үед 30 сая төгрөгийн үнэтэй нярайн шарлагын аппарат нь алга байсан зөрчил илэрч байсан. Гэвч нь тодорхой болсон юм.

Эмнэлгийнхээ тоног төхөөрөмж, эмч ажилтнуудынхаа эмчилгээ үйлчилгээнд хяналт тавьж чаддаггүй мөртлөө 2018 оны аравдугаар сарын 08-ны өдөр “Төлбөртэй тусламж, үйлчилгээний журам, жагсаалт, тарифийг шинэчлэн батлах тухай” А/67 дугаартай тушаал, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Төлбөртэй тусламж, үйлчилгээний журам, жагсаалт, тарифийг шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтад нэмэлт оруулах тухай” А/84 дугаартай тушаалуудыг тус тус баталж, үйлчлүүлэгчдээс аливаа төлбөр хураамж авч байжээ.

Г.Баясгалан даргын баталсан төлбөртэй үйлчилгээ, үнэ тариф

Хамгийн ноцтой нь иргэдээс авсан төлбөр хураамжаа ямар нэгэн баримт өгөхгүйгээр бэлнээр авах, бэлэн бусаар авсан тохиолдолд тухайн эмнэлэгт огт хамааралгүй төрийн бус байгууллагын дансаар татан авдаг зэрэг ноцтой зөрчил гаргаж, төрийн байгууллагыг бизнесийн байгууллага шиг ажиллууллаа гэх гомдол шүүмжлэл ихээр гарч байсан юм.

Иргэдийн өгсөн гомдол мэдээллийг дагуу зариг.мн-ын сурвалжлах баг тус эмнэлэг дээр очиж ямар учраас төлбөртэй үйлчилгээг үзүүлж байгааг нь тодруулахад “Өргөө” амаржих газрын хэвлэлийн ажилтан гэх эмэгтэй ” хэмээн хөөж байсан бичлэг нь олон нийтэд цацагдаж чамгүй дуулиан гаргаж байсан юм.

Г.Баясгалан даргын Хөрөнгө орлогын мэдүүлэг

“Өргөө” амаржих газрын дарга болохоосоо өмнө тэрбээр жилд 104.818 сая төгрөгийн ашиг орлого олдог байснаа АТГ-т гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурайтал бичсэн байгааг та харж байна. Гэвч . Тийм байтал хариуцсан байгууллагад нь гарсан ноцтой алдаа дутагдалд хариуцлага хүлээхгүй хэмээн гөжиж, ажилдаа тэсч үлдэхээр үхэн хатан зууралдаад байгаад ямар учир байна вэ?

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.