Испани: Олимпийн медальт тамирчин ор сураггүй алга болжээ

 

Францын Альбертвильд болсон 1992 оны өвлийн Олимпийн наадмаас улсаа төлөөлөн эмэгтэй уулын цанын төрлөөр анх удаа медаль хүртэж байсан 56 настай тамирчин ор сураггүй алга болсныг Испанийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарлажээ.

Тэрээр хамгийн сүүлд долоо хоногийн өмнөх ням гарагт хар өнгийн Мерседес A-Class загварын машин жолоодож Мадридын ойролцоох тосгонд явж байсныг гэрчүүд харсан байна. Гэвч эрэн сурвалжлах ажил үргэлжилж байгаа ч Олимпийн медальт тамирчныг олоогүй байна.

. Гэрээсээ гарахдаа гар утсаа авч гараагүй, алга болсноосоо хойш төлбөрийн картаа огт ашиглаагүй аж.

 

 108573426 gettyimages 248108 594x594

 

1980-1992 оны хооронд Фернандез Очоа дөрвөн ч удаа өвлийн Олимпийн наадамд өрсөлдөж сүүлийн оролдлогоороо буюу 92 оны Альбертвилийн Олимпоос слалом уулын цанын төрөлд хүрэл медаль хүртсэн. Ингэснээр Испанийн эмэгтэй тамирчид түүхэндээ анх удаа өвлийн Олимпоос медаль хүртсэн явдал болсон юм.

 

 108573717 gettyimages 166205360 594x594

 

Эх сурвалж: www.bbc.com

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.