Хезболла зэвсэгт бүлэг Израйль руу пуужин харвалаа

 

Ливаны шийт исламын шашны зэвсэгт бүлэг Хезболла Израйлийн умард нутаг руу танк эсэргүүцэгч пуужингууд харвасан тухай олон улсын агентлагууд мэдээлж байна. Өнгөрсөн долоо хоногт Ливаны нийслэл Бэйрут хотод Израйлийн нисдэг биетүүд халдлага үйлдсэний хариуг барьжээ.

Израйлийн цэргийн эх сурвалжийн мэдэгдсэнээр пуужингууд армийн баазууд болон цэргийн машин техникийг оносон байна.

Өнгөрсөн долоо хоногт Израйлиас ирсэн нисдэг биетүүд агаарын хил нэвтрэн үл мэдэгдэх шатамхай бодисуудыг хилийн дагуу ой бүсэд унагасан гэж Ливан улсын арми мэдэгджээ.

2006 онд Израйль, Хезболлагийн хооронд сар орчим үргэлжилсэн мөргөлдөөний улмаас 1,000 гаруй иргэн амиа алдсаны дийлэнх нь Ливаны иргэд байжээ.

 

 108574593 6dc5c644 111c 456c bb2c c636e113c86d

 

Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.