LIVE: "Жүдо бөхийн багийн ДАШТ" Монголын баг хүрэл медалийн төлөө барилдана

 

Япон улсын Токио хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн багийн барилдаанаар үргэлжлэн явагдаж байна. 

flag waving 250 01 

Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 15 улсын багууд дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөх ба манай улсын баг D хэсэгт ОХУ, БНХАУ, Олон улсын жүдо бөхийн холбооны нэрийн өмнөөс барилдах багуудтай орсон байна. БНХАУ-ын багтай барилдах манай багийн үндсэн бүрэлдэхүүнд 

  • Эмэгтэйчүүдийн -70кг жинд Б.Ганхайч
  • Эрэгтэйчүүдийн -90кг жинд Б.Алтанбагана
  • Эмэгтэйчүүдийн +70кг жинд О.Мөнхцэцэг
  • Эрэгтэйчүүдийн +90кг жинд Ө.Дүүрэнбаяр
  • Эмэгтэйчүүдийн -57кг жинд М.Уранцэцэг
  • Эрэгтэйчүүдийн -73кг жинд Ц.Цогтбаатар нар багтжээ. 

Багийн ДАШТ-ний оноолт
Багийн ДАШТ-ний оноолт

 

Манай баг хоёрдугаар дэвжээнээ БНХАУ-ын багтай барилдаж 4:3 харьцаагаар ялалт байгуулан хэсгийн аваргын төлөө ОХУ-ын багтай барилдахаар болсон. 

Монгол - БНХАУ
Монгол - БНХАУ

 

Хэсгийн аваргын төлөө ОХУ-тай барилдах багийн бүрэлдэхүүндээ дараах өөрчлөлтийг хийсэн юм. 

ОХУ-ын багтай барилдах манай багийн үндсэн бүрэлдэхүүнд 

  • Эмэгтэйчүүдийн -70кг жинд Б.Ганхайч
  • Эрэгтэйчүүдийн -90кг жинд Г.Пунцагцэрэн
  • Эмэгтэйчүүдийн +70кг жинд О.Мөнхцэцэг
  • Эрэгтэйчүүдийн +90кг жинд Ө.Дүүрэнбаяр
  • Эмэгтэйчүүдийн -57кг жинд М.Уранцэцэг
  • Эрэгтэйчүүдийн -73кг жинд Г.Одбаяр нар багтжээ. 

МОНГОЛ - ОХУ
МОНГОЛ - ОХУ

Дөнгөж сая дагах барилдаанд манай баг дараах бүрэлдэхүүнтэйгээр оролцож 4:1 харьцаагаар Кубын шигшээ багийг илт илүүрхэн буулган авч хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. 

Монгол - Куба
Монгол - Куба

 

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.