ВИДЕО: "FIBA 3x3 Inje" АНУ-ын шилдэг багийг буулган авлаа

 

БНСУ-ын Иньжэ хотноо 3х3 сагсанбөмбөгийн INJE Challenger тэмцээн анх удаа зохион байгуулагдаж байна. 

8ff3449f 7e28 41ac 925f 8d0f85a4114b 01

Уг тэмцээнд есөн орны 15 баг хурд, хүчээ сорин өрсөлдөж байгаа ба манай улс С хэсэгт АНУ-ын шилдэг баг болох Принстон, Босни Герцеговин улсын Витез багуудтай орсон юм. Өчигдөр тэмцээний эхний өдөр манай Улаанбаатар ММС Энержи баг АНУ-ын шилдэг багийг 17:15 харьцаагаар, Витез багийг 18:11 харьцаагаар илүүрхэн хожиж хэсгээсээ нэгээр шалгарлаа. 

Өнөөдөр манай багийн шөвгийн наймд А хэсгээс хоёроор гарсан Туркын Алиага багтай 13:10 цагт тоглох хуваарьтай байна. 

Манай баг АНУ-ын шилдэг баг болох Принстон багийг хэсэгтээ 17:15 харьцаагаар "буулган авсан" тоглолтын бичлэгийг бүрэн эхээр нь толилуулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.