Дориан хар салхи цагт 215 км хурдтайгаар Флоридаг чиглэж байна

 

Дориан далайн хар салхи өнгөрч буй долоо хоногт Пуэрто Риког дайран өнгөрч энэ амралтын өдрүүдэд ширүүсч АНУ-ын эргийн мужуудыг чиглэж байна.

Одоогоор Дориан хар салхины хүч дөрөвдүгээр түвшний аюулд хүрсэн байна. Ирэх долоо хоногийн эхэнд Флоридад хүрэхээс өмнө Багамын арлуудад хүчтэй шуурч их хэмжээний гарз хохирол дагуулж болзошгүй гэж цаг уур судлаачид үзжээ. Багамын олон улсын нисэх буудлууд үйл ажиллагаагаа зогсоож магадгүй тул зорчигчдод урьдчилан анхааруулсан байна.

Флорида мужид онц байдал зарласан ба оршин суугчдыг хангалттай хүнс, ундны ус, эм бэлдмэлээ багаар бодоход долоо хоногийн хугацаанд хэрэглэхээр нөөцлөхийг уриалжээ.

 

 

p07m2ml1

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.