Францаар ярихаас татгалзсан Эйр Канад компанийг 16,000 ам.доллараар торгожээ

 

Эйр Канад нислэгийн компани франц хэлтэй хосод 21,000 канад доллар буюу 15,700 ам.долларын торгууль төлөхөөр болжээ. Мөн хосын франц хэлийг үл хүндэтгэж эрхийг нь зөрчсөндөө хүлцэл өчиж захидал илгээхийг шүүхээс даалгасан байна. 

Дотоодын нислэгийн үеэр онгоцны багийн гишүүд зорчигчдод зориулсан зөвлөмж, суудлын бүсээ зүүх аюулгүйн зааврыг англи дээр олгож байсан нь Канад улсын хоёр хэлээр ярих хуулийг зөрчсөн гэж үзжээ. Канадийн нислэгийн компани цаашид ийм алдаа гаргахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. 

 

 

Эх сурвалж: www.bbc.com 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.