Тетра пак савлагааг түгээсэн Шведийн тэрбумтан 93 насандаа таалал төгсөв

 

Та бидний орчин цагт хэрэглэж буй ундаа, жүүс, сүү зэрэг хүнсний бүтээгдэхүүний тетра пак савлагааг санаачилж байсан Швед улсын тэрбумтан Ханс Раузинг 93 насандаа таалал төгсчээ. Тетра Пак компанийг үүсгэн байгуулагч Рубен Раузингийн хүү Ханс 1950-1995 он хүртэл компаниа удирдаж, 90-ээд оны сүүлээр гэр бүлийн бизнес дэх өөрийн хувьцаагаа дүүдээ худалдсан юм.

Тэрээр Швед улсад төдийгүй Их Британи улсад олонд танигдаж, хайр хүндэтгэлийг нь хүртсэн нэртэй хандивлагч байжээ.

 

skynews carrefour tetra pak 4760012

 

Компанийн үйл ажиллагаа 1960-аад оны үед буюу Ханс болон түүний дүү Гад нарын удирдлагын үед оргилд хүрсэн гэж эдийн засгийн шинжээчид үздэг. Раузингийн ах дүүс 1980 онд Их Британи руу нүүж тус улсын чинээлэг эрхмүүдийн жагсаалтыг тэргүүлсэн байна. 

 

17888446 7412295 image m 14 1567193489449 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.