Колумб: Фарк босогчдын бүлэг дайн дахин эхэлснийг зарлав

 

Колумбын Хувьсгалт зэвсэгт хүчин буюу Фаркын удирдагчид дайн дахин эхэлснийг мэдэгдэж олон нийтэд зарлажээ. Колумбын Засгийн газар болон Фарк зэвсэгт бүлэг энхийн гэрээ хэлэлцээр байгуулаад гурав орчим жилийн хугацаа өнгөрсөн юм.

Тус зэвсэгт бүлгийг удирдаж байсан Тэд одоо байгаа Колумбын Ерөнхийлөгч Иван Дуке болон түүний Засгийн газрыг Куба улсад байгуулж байсан энхийн гэрээ хэлэлцээрийг даган мөрдөөгүй хэмээн шүүмжлэн буруутгажээ.

Фаркын удирдагчид үзэл суртлын дайнд хэзээ ч ялагдаж эсвэл бут ниргүүлэхгүй учраас тэмцэл зөрчил үргэлжилж байгаа гэжээ. 2016 онд Кубын нийслэл Гаванад байгуулсан энхийн хэлэлцээрээр хагас зууны туршид үргэлжилсэн дайн дууссан тухай дэлхий нийт мэдээлсэн юм.

 

582992 01 05

 

Мэдэгдэл хийсэн хүмүүсийн нэг Маркуэз Гаванагийн энхийн хэлэлцээрт босогчдыг толгойлсон бол Сантричийг АНУ хууль бус мансууруулах бодис наймаалсан хэргээр эрэн сурвалжилж байна. Энхийн хэлэлцээр хэрэгжих явцад Фарк-ын долоон мянган дайчин НҮБ-ын хяналттай бие бүрэлдэхүүнд зэвсгээ хураалгасан ч энхийг хүсээгүй хэсэг бүлэг дайчид хууль бус үйлдлээ үргэлжлүүлж иржээ.

 

4500

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.