Хад чулууны нурангид боогдсон сая сая яргай загасыг аварч байна

 

Канадын Бритиш Колумбиагийн Фрэйсер голд хөрс гулсаж хад чулуу нуран голын урсгал болоод таван метр хүрхрээг боосон байсныг зургадугаар сард илрүүлжээ. Үүнээс хойш хад чулууг малтаж голыг хэвийн урсгахаар холбогдох албаны хүмүүс хэдэн долоо хоногийн турш ажиллаж байгаа ч голын усанд боогдсон сая сая яргай загасыг аврах нь илүү чухал болоод байна.

Гэвч гол боогдсон тул нэн ховор төрлийн яргай загаснууд түрсээ шахаж чадахгүйд хүрчээ. Тиймээс албаны хүмүүс хад чулууг холдуулахын зэрэгцээ загаснуудыг нисдэг тэрэг, хүнд машин техникийн тусламжтайгаар хад чулууг гэтэлгэн зөөж байна.

 

image

 

Одоогоор 12,000 яргай загасыг хэвийн гольдролд оруулж тээвэрлэсэн ба нисдэг тэргээр өдөрт 3,000, өнгөрсөн хугацаанд 44,000 загас зөөж байгаа юм. Голын эргэн тойрон намгархаг байгаа нь яргай загаснуудыг үржилд оруулахын тулд аврах ажилд ихээхэн саад учруулжээ.

Байгалийн хүчин зүйлээс гадна хүний гараар бүтээсэн хаалт далангууд усны амьтдын үржилд саад болох нь олширчээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.