Хонконгийн жагсаалыг удирдагчид баривчлагдлаа

 

Зуны турш үргэлжилсээр байгаа жагсаалыг намжаахын тулд Хонконгийн эрх баригчид жагсаалыг удирдаж байсан гол тэмцэгчдийг өнөөдөр өглөө баривчлаад байна. Маргааш бямба гараг буюу амралтын өдрүүд эхэлнэ. Уламжлал ёсоор ардчиллыг дэмжигчид жагсаал цуглаанаа үргэлжлүүлэхээс урьтаж эрх баригчид баривчилгаа явуулж байгааг гадны эх сурвалжууд онцолж байна.

Жошуа Вонг, Агнес Чоу, Энди Чан гэсэн Хонконгийн 10 гаруй долоо хоногийн турш үргэлжилж буй жагсаалыг удирдаж байгаа тэмцэгчдийг баривчлан саатууллаа.

Энэ мэдээлэл гараад удалгүй тус байгууллагад Вонгтой хамт ажилладаг Агнес Чоуг мөн үеэр баривчилсан байв. Түүнчлэн тусгаар тогтносон улс төрийн намын удирдагч Энди Чаныг Япон руу нисэх гэж байхад нь Хонконгийн олон улсын нисэх буудал дээрээс баривчлан саатуулжээ. Түүнийг цагдаагийн офицерын эсрэг хүч хэрэглэсэн, хэв журам зөрчсөн хэмээн буруутгасан байна.  

 

EDL0mMJUYAASlC

 

Эдгээр баривчилгаануудын ард Хятадын Засгийн газар байж магадгүй хэмээн эх сурвалжууд дамжуулав.

Жошуа Вонг нь 2014 оны алдарт “шүхэртэй жагсаал”-ыг удирдаж байсан төдийгүй Хонконгийн удирдагчийг Бээжингээс хамааралгүй өөрсдийн саналаар сонгохын төлөө дуу хоолойгоо хүргэж ирсэн юм.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.