LIVE: Жүдо бөхийн ДАШТ 5 дахь өдөр: Шигшээ барилдаан

 

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдрийн хагас шигшээ, шигшээ барилдаануудыг шууд дамжуулан үзүүлж байна. 

2664161 55105536 1600 900

Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -90кг, эмэгтэйчүүдийн -70кг жингийн барилдаанууд явагдсан ба манай улсаас -90кг жинд барилдсан Г.Алтанбагана эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Италийн Н.Мунгайд, эмэгтэйчүүдийн -70кг жинд Ц.Энхчимэг эхний тойрогт Португалийн Т.Барбарад ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

Эрэгтэйчүүдийн -90кг жингийн хагас шигшээд үлдсэн тамирчид дунд дэлхийн аваргын медальтан нэг л байгаа ба тэрхүү бөх нь 2017 оны дэлхийн аварга Сербийн М.Неманжа юм. Харин уг жингийн дэлхийн чансааг тэргүүлэгчид ихэнх нь медалийн тааврын гадна үлдээд байна. 

Эмэгтэйчүүдийн -70кг жингийн хувьд түрүүлэх магадлал өндөртэй дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн хошой аварга Японы Арай Чизуру хэсгээсээ гарч чадсангүй. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.