Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэнэ

 

 

Улсын Их Хурал дахь Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн 14:00 цагийн хуралдаанаар .

 

Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг нэмэгдүүлэн долоон жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа талаар санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж, байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн 15:00 цагт хуралдана.

 

Мөн согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах, санал дүгнэлтийг боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хороо мөн 15:00 цагт хуралдах юм.

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.