Тахил өргөсөн 250 хүүхдийн шарил олжээ

 

Перу улсын археологичид өргөл барьц барьсан 250 хүүхдийн булш олсон байна. Эдгээр хүүхдүүдийг Колумбын өмнөх үеийн Чиму соёл иргэншилд өргөл барьц болгон тахил өргөсөн гэж үзжээ.

4-12 насны хүүхдүүдээс гадна 40 дайчныг хамтад нь оршуулсан байна.

Чиму соёл иргэншлийнхэн инкачуудад эзлэгдэхээс өмнө Перугийн хойд хэсэгт нутаглаж байсан юм. Тэд Колумбаас өмнөх үед өмнөд Америкийн хамгийн том хот байсан Чан Чаныг байгуулсан түүхтэй.

Археологичдын судалснаар хүүхдүүдийг Чиму бурханд өргөл барьж Эль нинотой холбоотойгоор үүссэн байгалийн гамшгийг хариулах үйл хийсэн байж магадгүй юм. Түүнчлэн археологичдын олж илрүүлээгүй ийм төрлийн өргөл барьц, булш их байгаа гэжээ.

 

3

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.