Циркийн тоглолт 10 сарын 16-наас эхэлнэ
“Монголын үндэсний цирк”-ийн намар цагийн нээлтийн тоглолт 2018 оны 10-р сарын 16-наас эхэлнэ. Энэ жил “Гайхамшигт циркийн тоглолт” нэртэй шинэ хөтөлбөрөөр тоглолтоо эхэлж байгаа бөгөөд шидэлттэй акробат, хөгжилтэй дээсээр наадагчид, хөөсөн бөмбөлгийн үзүүлбэр, хүч тамирын гайхамшиг, хос жонглёрчид, цагиргаар наадагчид болоод алиалагч нарын сонирхолтой үзүүлбэрүүдийг бэлджээ.
Монголын үндэсний циркийн суурийг анх 1941 онд циркчин Ж.Раднаабазар, Зөвлөлтийн мэргэжилтэн А.М Волошин нар тавьсан агаад 77 жилийн түүхтэй тус цирк өдгөө нийтдээ дан ба хос акробат, шидэх тэнцвэр, газрын ба агаарын гимнастик, агаарын нислэг, илбийн үзүүлбэр, тэмээтэй жонглёр, уран нугаралт, алиалагчийн үзүүлбэр, хүнд жингийн гайхамшиг, сургуультай амьтдын үзүүлбэр, морьтны гайхамшиг, дээстэй үсрэлт зэрэг тоглолтуудыг үзэгч түмэндээ толилуулдаг.
Харин хүндийн өргөлт, уран нугаралтаараа дэлхийн циркийн урлагт өвөрмөц школыг бий болгож чадсан билээ. 2014 онд Сумогийн их аварга Д.Дагвадоржийн “Аса консалтинг” ХХК тус циркийг хувьчлан авч өдгөө үйл ажиллагааг нь үргэлжлүүлдэг юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.