АНУ жил бүр 3,500 донорын бөөрийг ашиглалгүй хаяж байна

 

АНУ-д 93,000 өвчтөн донорын бөөр солиулахаар ээлж дарааллаа хүлээж байна. Гэвч жил бүр 3,500 донорын бөөрийг ашиглаж чадалгүй хаяж байгааг JAMA эрүүл мэндийн сэтгүүлд нийтэлжээ.

Бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа өвчтнүүд Америкийн төдийгүй дэлхийн нийтийн эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал юм. Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард энэ салбарын үйл ажиллагаанд илүү анхаарч шийдвэрлэхээ албан ёсоор мэдэгдэж гарын үсэг зурсан билээ.

Тус улсын нийт хүн амын 10 орчим хувь нь буюу Тодруулбал америкчуудын хамгийн их амь насаа алдаж буй ес дэх шалтгаан бөөрний өвчин болж байна.

Сүүлд танилцуулсан шинэ судалгаагаар 2004-2014 оны хооронд 156,000 гаруй бөөр хандивлагджээ. Үүний 128,102-ыг амжилттай шилжүүлэн суулгасан бол 28,000 орчим бөөрийг өвчтөнд шилжүүлэн суулгаж чадалгүй хаясан байна. Өөрөөр хэлбэл нийт хандивласан бөөрний 17 хувь хэрэгцээгүй болж байна. Харин 2014 оноос хойш ашиглаж чадалгүй хаясан донорын бөөрний тоо нэмэгдэж 20 хувьд хүрчээ.

 

ani1566867303

 

Гэтэл Франц улсад донор бөөрний ердөө есөн хувийг ашиглах боломжгүй тул хаядаг аж.

Судлаачдын дүгнэж байгаагаар хууч өвчтэй иргэдийн хандивласан донорын бөөрийг эмчлэх үйл ажиллагаа АНУ-д дутмаг ажээ. Энэ байдлыг сайжруулах олон арга байгаа ч нэгдсэн зохион байгуулалтад албан ёсоор оруулаагүй тул нийтэд хүрч чадалгүй олон мянган донорын эрхтэн хэрэгцээгүй болж байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.