Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын дарга Ерөнхийлөгчид дуудагдав

 

УИХ-аар 2019 оны улсын нэгдсэн төсвийг хэлэлцэж буй энэ цаг үед Монгол улсын 2018 оныхоо төсвийн зарцуулалтын тайланг хянасан байдаг. Харин өнгөрөгч баасан гаригт Монгол улсын 2019 оны нэгдсэн төсвийн мэдээлэлд “Хүүхэд хамгааллын төсвийн зарцуулалт хуваарилалтын үр ашгийг сайжруулах зорилгоор нийт 15 хувь буюу 957,5 сая төгрөгийг мэдээлэл сурталчилгаа, урлагийн наадам, тэмдэглэлт өдөр зохион байгуулахад, 8 хувь буюу 528,1 сая төгрөгийг сургалт семинар зохион байгуулахад, 10 хувийг бусад үйл ажиллагааны зардалд, , Хүүхэд хамгааллын байгууллага үндсэн чиг үүрэгтээ нийт төсвийнхөө аравхан хувийг зарцуулсан гэдэг шүүмжлэл дуулиан тариад байсан юм.

Дөнгөж сая бид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхээс тодруулга авлаа.

Тэрээр “2019 оны улсын төсвийг өргөн барьсан зүйл заалт дээрх текстэн дээр “Байгууллагын үйл ажиллагаа, тавилга тоног төхөөрөмж худалдан авах гэсэн зардал” гэж бичсэнийг ПИ АР-чид юм уу хүмүүс сошиалд тавихдаа “Байгууллагын үйл ажиллагаа” гэдгийг нь авч хаяад ерөөсөө тавилгад 3,7 тэрбум төгрөг зарцуулчихсан, хүүхэд хамгаалалт 10 хувийг зарцуулчихсан юм шиг ойлгогдохоор тайлбар хийсэн байна.

Гэтэл энэ төсөв ширхэгчлэн хүүхэд хамгааллын асуудалд зарцуулагдсан, өөрөөр хэлбэл бид өнгөрсөн есөн сарын байдлаар 17,000 хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн бол 99,750 хүүхдэд хөгжлийн үйлчилгээ үзүүлсэн...” гээд “Өчигдөр бид захиргааны зөвлөлөөрөө тавилга тоног төхөөрөмж авсан зардлаа эргэж авч үзэхэд 194,5 сая төгрөгийг зарцуулсан байна” хэмээн тайлбарласан юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЛАЙВ-аас үзнэ үү.

 

 

Ийнхүү ярилцаж байх үед Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхийг МУ-ын Ерөнхийлөгч дуудан, тэрээр төрийн ордон явлаа.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.