3x3 сагсанбөмбөгийн ААШТ: Монголын багууд шөвгийн 8-д шалгарлаа

 

3х3 сагсанбөмбөгийн 18 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Малайз улсын Кибержаяа хотноо зохион байгуулагдаж байна. 

68594566 734079387051814 1423728031662342144 n 01 01

Өчигдөр А болон В хэсгийн тоглолтууд явагдсан ба манай эрэгтэй, эмэгтэй багууд В хэсгийг тэргүүлэн тоглож дараах үр дүнг үзүүллээ.

Эрэгтэй баг:

  • Монгол 21:6 Шри Ланка
  • Монгол 17:19 Шинэ Зеланд

Эмэгтэй баг:

  • Монгол 18:15 Казахстан
  • Монгол 5:14 Австрали

Ийнхүү хоёр багийн хувьд аль аль нь хэсгээсээ хоёроор гарч шөвгийн наймд өнөөдөр тоглох D хэсгээс нэгээр гарсан багтай тоглохоор боллоо. Эрэгтэй багийн хувьд D хэсэгт Казахстан, Киргизстан, Австралийн багууд багтаж байна. Харин эмэгтэй багийн хувьд D хэсэгт Шри Ланка, Япон, Тайландын багууд багтаж байна. 

Хэрэв та өчигдрийн тоглолтыг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын видеог ухраан нөхөж үзнэ үү. Эрэгтэй баг Шри Ланкын багтай тоглосон тоглолт 54:00 цаг дээр, Эмэгтэй баг Казахстаны багтай тоглосон тоглолт 1:38:00 цаг дээр, эрэгтэй баг Шинэ Зеландын багтай тоглосон тоглолт 4:06:00 цаг дээр, залгуулаад шууд эмэгтэй баг Австралийн багтай тоглосон тоглолт 4:21:00 цаг дээр бий.  

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.