3х3 сагсанбөмбөгийн ААШТ: Манай багууд хэсгээ тэргүүлнэ

 

3х3 сагсанбөмбөгийн 18 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш /2019.08.22 өдөр/ Малайз улсын Кибержаяа хотноо эхэлнэ. 

68955664 734042510388835 2006732944030302208 o 01

Эмэгтэй, эмэгтэй 31 баг энэ удаагийн Ази тивийн аваргад өрсөлдөх ба манай улсын багууд тус тус үндсэн хэсгийн В хэсгийг тэргүүлэх тоглохоор болсон байна. Эрэгтэйчүүдийн хувьд хэсэгтээ Шинэ Зеланд, Шри ланка улсын багуудтай нэг хэсэгт багтсан байна. 

Эрэгтэй багуудын хэсгийн хуваарьлалт
Эрэгтэй багуудын хэсгийн хуваарьлалт
 

Харин эмэгтэй багийн хувьд Австрали болон Казахстаны багуудтай нэг хэсэгт оржээ. 

Эмэгтэй багуудын хэсгийн хуваарьлалт
Эмэгтэй багуудын хэсгийн хуваарьлалт

Тэмцээн маргааш 10:00 цагт Тайвань болон Тайландын эмэгтэй багуудын тоглолтоор эхлэнэ. Харин манай багууд дараах цагуудаас тоглох хуваарьтай байна. 

  • 16:00 цагаас Монгол - Шри Ланка /эрэгтэй/
  • 16:40 цагаас Монгол - Казахстан /эмэгтэй/
  • 19:10 цагаас Монгол - Шинэ Зеланд /эрэгтэй/
  • 19:30 цагаас Монгол - Австрали /эмэгтэй/

Дашрамд дурьдахад манай улсын U18 баг өнгөрсөн жилийн ази тивийн аваргад Катарын багийг 21:12 онооны харьцаагаар буулган авч хүрэл медаль хүртэж байсан юм. Уг тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.