“Nokia 7.1” гар утас хувьсгал хийв

 

Монголчууд бид “Нокиа 3310” гар утсыг бат бөх, чанартай, цэнэг ба сүлжээ сайн барьдаг гэдгээр нь андахгүй. Тус гар утсыг үйлдвэрлэгч компани технологийн эрин үед ч хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулж чадлаа. Цоо шинэ загварын “Нокиа 7.1” загварын гар утас үйлдвэрлэж худалдахад бэлэн болжээ.

Шинэ Нокиа ухаалаг гар утсыг харвал өнөөх бидний мэддэг 3310-ын чанар мэдрэгдэх шиг. . Үнэндээ энэ зөв ч байж болох. Ухаалаг “Нокиа 7.1” 349 долларын үнэтэй зарагдана.

12/15 мегапиксельтэй хос камер илүү хурдан, автоматаар фокус тааруулдаг төдийгүй студийн зураг авалтад зориулсан тохиргоотой. . Гаднах хэв загварын тухайд HDR дэлгэцтэй болсон тул өнгө будгийн ялгарал маш цэвэрхэн болжээ. “Нокиа 7.1” USB оролттой, 30 минутанд хангалттай цэнэг авна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.