СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийн нийтээрээ гялгар уутнаас татгалзахыг уриалж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

? Энд тэнд ил задгай, хогийн саванд хаясан гялгар уутнаас болж жил бүр далайн 100,000 хөхтөн амьтан устаж байна. . Энэ нь хүн бүр жилд 150 уут ашигладаг буюу дэлхийг 4,200 удаа ороосонтой тэнцэнэ.

Ингээд үзэхээр гялгар уутны хор хөнөөл та бидний боддогоос ч аймшигтай. АНУ энэ төрлийн уут савны хэрэглээг хориглосон зарим улс орнуудаас хамгийн их тэмцэж байгаа орон. . Гялгар уутыг хэрэглээнээс гаргахын тулд хориг тавихаас гадна татвараа нэмж байна. Африк тивийн тэн хагас нь энэ шалгуурыг хэрэгжүүлжээ. Тухайлбал, Кени улсад гялгар уут үйлдвэрлэх, худалдах, импортлохыг хориглож, хууль зөрчвөл 19,000 доллар хүртэл торгууль оноохоос дөрвөн жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.  

Гялгар уутны бохирдлыг “цагаан бохирдол” гэж нэрлэдэг. Энэтхэг улсад хамгийн их дээдэлдэг үхэр гялгар уутнаас болж тоо толгой нь цөөрч эхэлсэн тул 2002 оноос хойш хориглосон байдаг. Мөн дэлхийн 18 улсад цагаан бохирдлын татварыг нэмжээ. . Эдгээрийн ердөө 1-3 хувь нь дахин боловсруулсан байдаг. Тиймээс дэлхийн нийтээрээ гялгар уутны хэрэглээнээс татгалзахыг уриалж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.