Шинэ Зеландад хүн шиг том оцон шувуу амьдарч байжээ

 

Шинэ Зеландаас аварга том хэмжээтэй оцон шувууны үлдвэр буюу хөлийн яс олсон тухай нийтэлжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар уг оцон шувуу нь 160 см өндөр, 80 кг жинтэй буюу хүн шиг том хэмжээтэй байжээ. Түүнийг 66-56 сая жилийн өмнө Палеоцений эрин үед манай дэлхий дээр амьдарч байсан хэмээн таамаглаж байна.

Кантербюри музейн хамт олон аварга шувууг “мангас оцон шувуу” хэмээн нэрлэжээ. Мангас оцон шувуу Шинэ Зеландын нутаг дэвсгэрт амьдарч байсан аварга тоть, бүргэд, сарьсан багваахай, 3,6 метр өндөр моа шувуунуудын хамт эндэхийн оршин суугчдын нэг байжээ.

 

 108306153 384c3dd0 a913 4274 ba3b 44e91d0eb750

 

Хэдэн арван сая жилийн тэртээ далайн аварга хэвлээр явагчид, үлэг гүрвэлүүд устах үед оцон шувууны хэмжээ томорсон гэж үздэг.

 

171212131552 05 penguins long history super 169

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.