“Сауд гоби коэл транс” ХХК-ийн ард байгаа олигархи нь сахал Д.Эрдэнэбилэг үү

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр өдрийн өмнө цочир мэдэгдэл хийсэн. Тэрбээр “. Уул ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Гурвантэс сумын иргэд газар нутгаа хамгаалж, уйлаад ярьж байна. Тэд төрөөс юу ч гуйгаагүй, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалж үлдэхийг гуйж байна. Цуцлаж чадахгүй бол та нар өөрсдөө ажлаа өгөөрэй” хэмээн хэлсэн.

Ерөнхий сайдын лүндэн буусан даруйд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 01/5640 тоот дүгнэлт гарсан. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын 01/2291 дугаартай албан бичгийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газар кадастрын хэлтсийн даргын 405 дугаартай шийдвэрээр “Сауд гоби коэл транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг тэр өдөрт нь цуцалж байв.

Харин

Ерөнхий сайдын цочир мэдэгдэлд дурдагдсан бололтой.

“Сауд гоби коэл транс” ХХК-ийн эзэмшигч хэн болохыг Улсын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас шүүж үзэхэд “Чанцалын Орхон, Төгсжаргалын Мөнхбат” гэдэг хоёр хүний нэр дээр бүртгэлтэй байгааг та харж байна.

saud gobi koal

Гэхдээ энэ хүн Монголын Улсын төв талбай буюу “Сүхбаатарын талбай”-н урд талын 2.5 га газрыг өөрийн 100 хувь эзэмшдэг “Ю Би Констракшн” ХХК-ийн нэр дээр 2006 оноос хойш эзэмшиж эхэлжээ.

ub contracktion

Түүгээр ч зогсохгүй тус газраа барьцаалан Сахал Д.Эрдэнэбилэгийн 99.99 хувийг нь эзэмшдэг гэх Улаанбаатар хотын банкинд барьцаалж, өнөөдрийн ханшаар бодоход 22.5 тэрбум төгрөгийн зээл авсан болохыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугин бичиж байсан юм.

барьцаа

Мөн Чанцалын Орхон нь “Сахал” Д.Эрдэнэбилэгийн тоглоомын компаниудын нэг гэгддэг “Монголиан рэйлвэй корпорэйшн” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг юм байна.

mongolian railway

Харин тэрхүү 17 компанийн нэг нь “Монголиан рэйлвэй корпорэйшн” ХХК байсан юм. Энэ бүхнээс харвал Чанцалын Орхон гэх энэ хүний эзэмшиж компаниудын явуулж буй үйл ажиллагаанууд нь бүгд “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгтэй холбогдоод байгаа нь санамсаргүй зүйл биш биз ээ.

пүрэвтүвшин

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.